Сурагчид танхимын хичээлийг бус, цахим хичээлийг сонгох боломжтой
2020-08-14

 

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага,  их дээд сургууль, коллежийн хичээлийг танхимын, танхимын бус /теле болон цахим хичээл/ хослуулан явуулна.  Мөн сургууль цэцэрлэгийн ажиллагаа есдүгээр сарын 01-ний өдрөөс эхэлнэ.

 

Коронавирусийн халдвар хамгааллын дэглэм баримтлах, халдвар гарч болзошгүй эрсдэлийг бууруулах үүднээс баг, сумын ерөнхий боловсролын сургууль танхимын хэлбэрээр хичээлийг зохион байгуулах бол  аймгийн төв, нийслэлийн сургуулийн  хичээлийг гурван өдөр танхимаар, хоёр өдөр танхимын бус хэлбэрээр явуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан цахим сургалт, хичээлийн хөтөлбөрийн талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос мэдээлэл авлаа. Тэрбээр, 

 

-"Энэ сарын 11,12-ны өдрүүдэд 21 аймгийн Боловсрол соёлын газрын дарга холбогдох мэргэжилтнүүдэд коронавирусийн үеийн зохицуулалт буюу сайдын түр журамтай холбоотой сургалт семинарыг зохион байгуулсан. Сургалтын үеэр  дадлага  ажлуудыг хийж сургуулийн жишээн дээр ажиллаж үзсэний үр дүнд уг зохицуулалтыг хийсэн юм.  Энэ зохицуулалтыг хийснээр нэгдүгээрт, ямар нэгэн байдлаар багш дутагдахгүй, хоёрдугаарт илүү цаг гарахгүй, гуравдугаарт, дэд групп болж хичээллэснээр хичээл сургалтын цаг хугацаа оройтож тарахгүйгээр илүү нарийвчилсан зохицуулалт хийх боломжтой хувилбар гэдгийг судалгаа, туршилтад үндэслэн гаргасан.  Аймаг, нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүд энэ жишээний дагуу ажиллана.  Өндөр ачаалалтай байсан ч 20 дээр  нэмэх, хасах 5 зохицуулалтаар долоо хоногийн тодорхой өдрүүдэд танхимын, танхимын бус сургалт явахаар хэрхэн яаж зохицуулалт хийх бүх хувилбарууд  наймдугаар сарын 20-ны өдөр гэхэд тухайн сургуульд   бэлэн болсон байна.

 

Мөн сургалт хөтөлбөрийн дагуу явагдана. Жишээлбэл, тухайн хичээлийн жилд гуравдугаар ангийн хүүхэд ямар агуулга судлах ёстой гэж заасан байна вэ, тухайн батлагдсан сургалтын хөтөлбөрийнхөө дагуу теле болон цахим хэлбэрт шилжсэн.  Өмнө нь  хүүхэд ханиад хүрэх зэрэг эрүүл мэндийн шалтгааны улмаас хичээлээсээ чөлөө авч, хичээл тасалддаг байсан. Харин одоо хүүхэд гэрээсээ теле хичээлээ үзэх, сайтуудаас сурах бичгээ татаж авах түүнтэй холбоотой контент мэдээллээ авах боломж нь бүрдсэн. Тиймээс хүүхэд  гэрээсээ суралцах боломж нь  танхимын сургалттай ижил байна гэсэн зарчим баримталж байгаа юм. Магадгүй тухайн хүүхэд эрүүл мэндийн шалтгааны улмаас танхимын сургалтад сууж чадаагүй бол хичээлдээ ирээгүй учраас дүн тавихгүй, хичээлд суусанд тооцохгүй, явцыг үнэлэхгүй гэдэг асуудал байхгүйгээр танхмын  болон зайны сургалтыг жигд хэлбэрээр хослуулж явах боломжийг олгож байгаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ танхимын сургалтад суулгах нь  эрсдэлтэй гэж үзвэл  сургуулийн захиргаа болон ангийн багштай нь зөвшилцөөд тухайн хичээлээ цахим хэлбэрээр судалж болно. Зайнаас сурснаа бататгаад, дүнгээ тавиулаад, тооцуулаад явах боломжийг олгоно.  Цаашид эрсдэлтэй нөхцөл үүсвэл эрүүл мэндийн шалтгаантай хүүхдүүд гэрээсээ суралцаад явцаа тооцуулах боломжийг олгож байна" гэлээ.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Odoo bolio naad 10jild chine yu ch surahgui ba 40-50 huujedtei angid yamarch sain bagsh bgaad 1 huuhded udurt 10min zaaj amjihgui za yu pop uudaa
2020-08-17
Оюунаа:
танхимаар 3 өдөр теле хичээл 2 өдөр эгж байхад хувийн сургуулиуд төлбөрөө 100 авна гэх юм энэ зохицуулах арга хэмжээ авч өгнө үү
2020-08-16
ard:
mash zow suruuli gej boonooorni hashih heregui 1 ervvvl mend chuhal
2020-08-15
Орвол орсон шиг ороод орохгүй бол боличоочээ. Надаас тэнэг юмнууд төрд гарчихсан юм шиг л шийдвэр гаргах юм.
2020-08-14
Зочин:
Нэг л буруу замаар яваад байна даа олон түмэн уг нь хуучин шигээ л байхыг хүсч байгаа гэвч нөхцөл байдал яаж ч мэдэхээр байдалтай байгаа нэгэнт дотооддоо алдаагүй алдахгүй гэдгээ баталгаатай судалж мэдсэн юм бол бүх сургууль цэцэрлэгээ хуучнаар нь байлгамаар юм үгүй бол хүлээх ингэж өөх ч биш булчирхай ч биш юм хийх хэрэг байна уу
2020-08-14
цахимаар хичээллэе
2020-08-14
Tsahimaar hicheellie
2020-08-14
badarch ax ni:
stahimaar surch baigaa nereer hicheel taslaj boloh yum bna odoo ch amar boljoo vvniig ashilla
2020-08-14