“CU”-д эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчил илэрчээ
2020-08-14

Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, Сити плаза байрны нэг давхарт байрлах “CU” салбар 12 дэлгүүрийн үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийжээ.


Энэ худалдааны газар шалгалтын үеэр  “хотдог” нэрийн хоол үйлдвэрлэж, худалдаалах үйл ажиллагаа явуулахдаа эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулан, НМХГ-ын улсын байцаагчид албан даалгавар өгч ажиллажээ.


Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
 
 

Shuud.mn
Сонин хачин
Haagaachee MHGazart:
Iim hog gazruudiig haagaachee !!!!! Ter Mantuun buuz hool ni gej estoi HOG sh dee !!!!
2020-08-15