БНХАУ: Бразилаас ирсэн тахианы далавчнаас COVID-19 илэрчээ
2020-08-14

Хятадын Шэнжэн хотод Бразилаас тээвэрлэгдэн ирсэн тахианы далавчнаас коронавирус илэрсэн талаар CNN агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, бүтээгдэхүүнийг хүлээн авах, худалдан авах зэрэг бүтээгдэхүүнтэй холбоотой үйл ажиллагаанд оролцсон бүхий л хүмүүсийг Хятадын эрх баригчид олж илрүүлэн, шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. 

 

Энэ тохиолдлын талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид тайлбар өгсөн байна. Тэдний өгүүлснээр, коронавирусийн халдварыг хүнсээр дамжуулан авах магадлал тун бага гэнэ. "Коронавирус хоол хүнс эсвэл хүнсний бүтээгдэхүүний баглаа боодлоор дамжин халдварладаг гэдгийг батлах баримт одоогоор байхгүй" хэмээн ДЭМБ мэдэгдсэнийг CNN дамжуулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин