Хойд Солонгосын Сайд нарын танхимын дарга солигджээ
2020-08-14

Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Док Хун БНАСАУ-ын Сайд нарын танхимын шинэ даргаар томилогджээ. Энэ талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг наймдугаар сарын 14-ний өдөр мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчооны хурлаар дээрх шийдвэрийг гаргажээ. Энэ хурлыг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун даргалсан байна. Өмнөх дарга Ким Жэ Рён намын төв хорооны удирдлагад өөр албан тушаалд томилогджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин