А.Амбасэлмаа: 462 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020-08-14

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.14/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 20 сая 718 мянган хүн халдвар авч, 752 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 276 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна. 

 

Манай улсад ажиглалтаас 38 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол есөн хүн шинээр ажиглалтад  орлоо.  Ажиглалтад нийт  3269 хүн байна. 119 дугаарын утсанд  86  дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд  нэг   дуудлага ирсэн. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-"ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 462 хүнд шинжилгээ хийлээ.   Коронавирус илрээгүй.

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл,  энэ сарын 5-нд Сиэтль- Улаанбаатар чиглэлийн  нислэгээр  ирсэн  253 хүний  давтан шинжилгээ, наймдугаар сарын 06-нд Шинэ Дели- Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн  165 хүний давтан шинжилгээ, сувиллын ажиглалтад байгаа таван хүний давтан шинжилгээ,  цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа есөн хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 22 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр  хүний шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан зургаан  хүний шилжилгээ  байна.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 297 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 269 боллоо. Нийт эдгэрээд гарсан 269 хүний 46 нь сувиллын ажиглалт тандалтад байгаа бол 16 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 207 хүн байна гэлээ. ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж  байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, 26 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүнд байна" гэлээ. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Хэнчбиш:
Халдвар авагсдын нас хүйс эдгэрэлтийн хоног зэргийг хангалттай мэдээлж байна Харин тусгаарлагдааад хэддэх хоног дээр хэдэн хувь нь илэрч байгаа статистикмэдээлэл хомс байна 397 -д 14-өөс хоногт илэрсэн тохиолдол цөөн байгаа бол онгоцонд нь халдвар илрээгүй бол тусгаарлалтынхоногийг 14 болгож болохгүй юу?
2020-08-15