Төвдөд анхны хавдрын эмнэлэг нээгджээ
2020-08-14

Төвдийн нийслэл Лхас хотод анхны хавдрын эмнэлэг нээгдсэн талаар Синхуа агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, 200 ортой энэ эмнэлэгт оношилгоо эмчилгээний тасагтай байх бөгөөд хавдрын мэс засал, эмэгтэйчүүдийн хавдрын тасаг, цацрагийн эмчилгээний тасгууд үйл ажиллагаа явуулах юм байна. 

 

Эмнэлэг оношилгоо, эмчилгээ, судалгаа, эрүүл мэнд, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэнэ. Мөн Хятадын Сычуань мужийн хавдрын эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд Хятадын энэ эмнэлэг сургалт, мэс засал хийх, зөвлөгөө өгөх мэргэжилтнүүдийг Төвөд рүү тогтмол илгээн ажиллахаар болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Tuvdyyd havdartai gej yy.
2020-08-17
Төвөдөд нээгдсэн эмнэлэг бидэнд ямар хамаатай? Хятадын тархи угаалтаа зогсоо л доо биздануудаө
2020-08-16
Монгол:
Лам нар, хутагт хувилгаад нь хааччихаад хятад эмнэлэг барих шаахдлагатай болчихоов? ...
2020-08-15
ЛАМ БАЙХАД ЭМНЭЛЭГЭЭР ЯАНАМ БЭЭ?
2020-08-15