Шилжилт хөдөлгөөн өнөөдөр хаагдана
2020-08-14

 

 

Сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг хаадаг. Энэ удаагийн хаах хугацаа энэ сарын  16-нд юм. Энэ нь ням гараг тул өнөөдрийн 18 цагт шилжилт хөдөлгөөнийг зогсоож байна.

 

Учир нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Сонгуулийн тухай хуулийн 24-р зүйлийн 24,1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараа өдрөөс сэргэнэ ”  хэмээн заасан билээ.

 

Хуулийн үндсэн дээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны А/1168 тоот тушаалаар иргэнийг засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг дуустал түр зогсоохоор шийдвэрлэсэн билээ.

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин