А.Амбасэлмаа: Гурван хүн эдгэрч, нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-08-15

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.15/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 21 сая хүн халдвар авч, 759 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 283 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна. 

 

Манай улсад ажиглалтаас найман хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 12 хүн шинээр ажиглалтад  орлоо.  Ажиглалтад нийт  3375 хүн байна. 119 дугаарын утсанд  151  дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд  гурван   дуудлага ирсэн. 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-"ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 625 хүнд шинжилгээ хийлээ.   Үүнээс 624 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэн нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч бөгөөд 45 настай эрэгтэй. ОХУ-ын иргэн байна.

 

Бусад шинжилгээг задалж хэлбэл, Токио- Улаанбаатар чиглэлийн  нислэгээр  ирсэн  229 хүний  давтан шинжилгээ,  124 энхийг сахиулагчийн шинжилгээ,  ажиглалтад байгаа долоон  хүний давтан шинжилгээ,  Орхон аймагт тусгаарлагдаж байгаа 70 хүний давтан шинжилгээ, энэ сарын 10-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 115 хүний шинжилгээ, 11 эмч ажилчдын шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан найман  хүний шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан дөрвөн  хүний шилжилгээ  байна.

 

Сайн мэдээ гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс сувиллын ажиглалтад шилжлээ.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 298 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 272 боллоо. Нийт эдгэрээд гарсан 272 хүний 49 нь сувиллын ажиглалт тандалтад байгаа бол 16 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 207 хүн байна гэлээ. ХӨСҮТ-д 26 хүн эмчлүүлж  байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, 24 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүнд байна" гэлээ. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Kenchbish:
Эмч эмнэллгийн ажилтнууддаа алахал дэвшүүлье Цааашид судалгаа танталтыг нухацтай явуулж тусгаарлалтын хуугацааг боломжит хувилбараар багасгах асуудлыг шийдвэрлэн илүү олон иргэдээ татан авбал сайнсан.Ядаж тусгаарлалтын хугацааг 2-3 хоногоор ч гэсэн цөөлж гэрийн тусгаарлалтыг 10 хоног болгох тал дээр анхаармаар байна юм даа
2020-08-16