Сэрэмжлүүлэг: Хараа голд хоёр настай хүүхэд унаж, амиа алджээ
2020-08-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Сэлэнгэ аймаг, Мандал сум Ширхэнцэг багийн Хараа голын усанд хоёр настай эрэгтэй хүүхэд осолдож амь насаа алджээ.

 

Тодруулбал, иргэн А /2 настай, эрэгтэй/ Хараа голын усанд осолдсон тухай дуудлага 2020.08.14-ны өдрийн 17:12 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний хамтаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж алга болсон газраас баруун зүгт 2 км зайтай голын эргээс цогцсыг олж сумын цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна. 

 

Иймд амралт, аялал зугаалгын улиралд иргэд бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
archaagui ezeg ehchyyd
2020-08-17