COVID-19: ОХУ амьтанд зориулсан вакцин боловсруулж байна
2020-08-17

Оросын Хөдөө аж ахуйн хяналтын газар амьтдад зориулсан коронавирусийн вакцин боловсруулж байгаа бөгөөд эхний ээлжийн дээжүүд энэ намар бэлэн болно гэж тус байгууллагын дарга Сергей Данкверт мэдээлснийг Известия дамжуулжээ.

 

Энэ төсөл дээр Оросын Хөдөө аж ахуйн хяналтын газар Оросын Батлан хамгаалах яамны хүрээлэнтэй хамтран ажиллаж байгаа гэнэ. Мөн вакцин бэлэн болох эцсийн хугацааг хэлэхэд хараахан эрт байгаа бөгөөд бэлэн болсон нөхцөлд өвчлөх эрсдэлтэй бүхий л төрлийн амьтанд тохиромжтой байх аж.

 

"Нэн тэргүүнд булгануудад вакцин хэрэгтэй байна. Учир нь Голланд болон Дани улсад коронавирусийн улмаас хэдэн сая булга устгасан, учир нь тэд маш хурдацтайгаар нэгэндээ халдвар тараадаг" хэмээн Данкверт онолцжээ. Түүнчлэн, Нидерландад булганаас хүнд вирус халдсан анхны тохиолдол бүртгэгдэж байсныг ч сануулсан байна. 

 

Вакцин гарсан тохиолдолд хүмүүс ч гэрийн тэжээмэл амьтаддаа хийлгэх хүсэлтэй болвол вакцины эрэлт их болно, тиймээс мал эмнэлгүүдэд ч зориулан үйлдвэрлэх зорилготой бөгөөд гэхдээ нэн тэргүүнд вакцины үр ашгийг батлах ёстой гэж Данкверт өгүүлжээ. 

 

Энд дуулгахад, тавдугаар сарын сүүлээр Орост муурнаас коронавирус илэрсэн анхны тохиолдол гарч байлаа. Мөн энэ сард АНУ болон Японы эрдэмтдийн лабораторийн судалгаагаар муурнууд коронавирусийн халдвар авах эрсдэл нь өндөр, мөн бусад муурнуудад халдварлуулдаг нь тогтоогдож байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин