Италид хөлөг онгоцны аялал сэргэжээ

Италид хөлөг онгоцны аялал жуулчлалын салбар үйл ажиллагаагаа сэргээж, наймдугаар сарын 16-ны өдөр Генуи боомтоос MSc Grandiosa хөлөг онгоц долоо хоногийн аялалд гарсан талаар Известия мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хөлөг онгоц 1,5 мянган зорчигчтой аялалд гарсан бөгөөд аяллын хугацаанд Чивитавеккья, Неапол, Палермо, Валеттад зогсох юм байна. Аяллын компанийн менежер Леонардо Массагийн өгүүлснээр, хөлөг онгоцны ачаалал 70 хувьтай дүүрсэн бөгөөд нийт зорчигчдын 80 орчим хувь нь италичууд гэнэ.
Түүнчлэн хөлөг онгоц дээр 250 өрөөг сул үлдээсэн, энэ нь зорчигчдын дунд коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд тусгаарлах өрөөний зориулалттайгаар ашиглагдана гэж менежер өгүүлжээ.
Энд дуулгахад, Италид цар тахал эхэлснээс хойш 253 915 тохиолдол бүртгэгдсэнээс 35 396 хүн нас барж, 203 786 хүн эдгэрсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ