Дархан-Уул аймагт тоглоомын талбайд 14 настай хүүхэд нас баржээ
2020-08-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Дархан-Уул аймагт 14 настай хүүхэд тоглоомын талбайд амь насаа алдсан хэрэг гарчээ.

 

Тодруулбал 2020 оны 8 дугаар сарын 9-ны өдөр 22.00 цагийн орчимд "Дархан-уул аймгийн Дархан сум 8 дугаар багт хүүхдийн тоглоомын талбай дээр хүүхэд нас барсан байна" гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

 

Дуудлагын дагуу Дархан-уул аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад тус суманд оршин суух хаягтай 14 настай эрэгтэй хүүхэд нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

 Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Shuud.mn
Сонин хачин