Д.Ундармаа: Хүүхэдтэйгээ хүлцэнгүй харилцах хэрэгтэй
2020-08-18

 

Хүүхдийн ааш араншин өөрчлөгдөж, уур бухимдалтай болж, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцахаа мэдэхгүй үе гардаг. Үүнэтй холбоотой  хүүхдийн 108 утсанд зөвхөн хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүд ч хандсан байна. Нийт дуудлагын 45 хувьд эцэг эхчүүд хандаж зөвлөгөө хүссэн талаар судалгаа гарчээ. Тиймээс  “Таны хүүхэд ойрд бухимдал, стресстэй байна уу? Энэ үед хэрхэн хүүхэдтэйгээ ярилцах тухай” Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн Хүүхдийн сэтгэл судлаач  Д.Ундармаагийн  зөвлөж байна.

 

Цар тахлын үеийн хөл хорионоос үүдэн өсвөр насны хүүхдүүдийн найз нөхөдтэйгөө уулзах, нийгэмших харилцаа ихээр дутагдаж байгаа гэнэ.  Иймээс өсвөр насны хүүхэд уур бухимдалтай, стрессийн түвшин өндөр болох нөхцөл үүсэж байгаа аж.  

 

Энэ нөхцөл өндөр байгаа хүүхдийг хэрхэн таньж мэдэх вэ гэхээр идэвх муутай болох, дуртай зүйлээ сонирхохгүй болох, аливаад огцом ширүүн хариу үйлдэл үзүүлэх, уурлаж байвал хаалга хүчтэй савах, ширүүн харах, дуртай зүйлийг нь санал болгоход ч хүсэхгүй байх, таны эелдэг найрсаг асуултад сөрөг байдлаар хариулж, сэтгэл хөдлөлийн хурц, цочмог, бага зэргийн түрэмгий байдлуудыг гаргаж эхэлдэг байна.

 

“Эдгээр шинж тэмдгүүдээс илэрсэн бол аав ээжүүд хамгийн нэгдүгээрт зөвшөөрөл хүсэх ёстой. Би чамтай ярилцаж болох уу? Би чиний хажууд түр сууж болох уу?, хэрэв чи ууртай байгаа бол би чамтай түр ярилцахыг зөвшөөрөх үү зэргээр энгийн, зөвшөөрөл хүссэн хүлцэнгүй байдлаар асуух нь үр дүнтэй байдаг.

 

Та хүүхэдтэйгээ харилцаж байгаагаа илэрхийлэх гурван арга бий. Нэгдүгээрт биеэрээ хүүхэд рүүгээ хандах, хоёрдугаарт, нүд рүү нь харах. Хүүхэд тантай харилцаж байгаа үед болон та хүүхэдтэйгээ ярилцаж байхдаа нүд рүү нь харах хэрэгтэй.  Гуравдугаарт, дуу авиагаараа та өөрийгөө илэрхийлж болдог. Үүнд аанхан, тийм, би чамайг ойлгож байна, за гэх зэрэг орно. Нээлттэй харилцах гэдэг нь эцэг эх та хүүхдийнхээ юу хүсэж, бодож байгааг асуухаас гадна хүүхдээ ойлгож байгаагаа дараах үсгийн ашиглаж мэдрүүлэх хэрэгтэй. Аав ээж нь чамайг ингэж ойлголоо зөв үү? Чи тэгэхээр аавыгаа ийм байгаасай гэж хүсэж байгаа юм байна, би зөв ойлгосон байна уу зэрэг ойлголцох алхмуудыг хийснээр хүүхдийнхээ юу хүсэж, юу мэдэрч байгааг илүү мэдрэх боломжтой.  Чамд юу ч тохиолдсон аав, ээж нь чиний хажууд байсаар л байх болно, бид хоёр чамайг бүх цаг мөчид хайрласаар байх болно гэх хүчтэй бөгөөд дулаан үгийг хэлэх нь таны хүүхдийн стрессийн түвшинг бууруулж илүү тайван болгоно. Мөн эргээд хэвийн харилцаатай гэр бүл болоход туслах гол түлхүүр юм” гэж сэтгэл судлаач зөвлөжээ

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
Маш чухал зөвлөгөө байна, баярлалаа хамгийн гол зүгээр байж байгаад гэнэт уурлахаар нь учраа олохгүй хэцүү байдаг. Маш их ядардаг гэхдээ заримдаа эвгүй сахилгагүйтэхээр бага зэрэг, зэрэгцэж бухимдах гээд байдаг л даа. Хүүд нар гадаа хөтөж явахад гараас мултраад зугатаад гүйдэг гэрээс ярьж гарчихаад хийхгүй гэсэн үйлдлээ хийдэг энэ нь маш хэцүү. Бид өөрсдөө айдаст ордог.
2020-08-27
аа:
тийм шүү ухаантай байна
2020-08-24
suran teleetei uzej bj l hunii ug daadag, hunii ug sonsdog, buruu zuviig yalgadag hun bolj humuujine shude
2020-08-20
Zocnin:
Zoolon eyeldeg huuhdee oilgoj haritsah ni ireedyid huuhedteigee ulam gotno haritsaatai bh cnuhal alham mon Huuhdiig bagaas ni zagnaj zandarcn haritsaad bwal byatshan zurh ni aij ireeduidee itgelgui hun boldog
2020-08-19
аа:
тийм шүү ухаантай байна