Л.Мөнхтүшиг: Авлига авсан, нэхсэн нэг ч хүн тогтоогдоогүй байна
2020-08-18

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

 

УОК-ын шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 14 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөнөөс өнөөдрийн байдлаар найман удаагийн нислэг үйлдээд байна.

 

Хуваарийн дагуу:

 

  • 08 дугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар

 

  • 08 дугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар

 

  • 08 дугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар

 

  • 08 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар

 

  • 08 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар

 

  • 08 дугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.

 

Үүнээс гадна УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайдын шийдвэрээр 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нэмэлтээр БНХАУ-ын Засаг Захиргааны Онцгой Бүс Хонконг руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон байна. Энэ нислэгээр Хонконг, Тайвань болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 170 орчим иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ талаар  Гадаад харилцааны газрын Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Хонконг руу нислэг үйлдсэнээр Зүүн Өмнөд Азийн Малайз, Бангкок, Тайвань болон Австрали, Америкт байгаа иргэдээ татан авах боломж нээгдэх болов уу гэж харж, судалж байгаа. Хонконгийн чиглэлийн нислэгээр ирж байгаа зорчигчдын давуу тал нь Улаанбаатар хот хүртэл нэг захиалгаар билет авах боломжийг МИАТ компани нээж өгч байгаа" гэв. 

 

Мөн тэрбээр УОК-ын гишүүд иргэдээ татан авах явцдаа авлига авсан тухай асуудалд "Авлига өгч байна, нэхэж байна гэдэг гомдол асуудал тав, зургадугаар сараас хойш гарч байгаа. Холбогдох байгууллагууд шалгалтыг хийж байгаа. Иргэд авлига нэхсэн, өгсөн, авсан тухай мэдээллээ бидэнд эсвэл хууль хүчний байгууллагад өгч шалгуулах хэрэгтэй байна. Ингэж байж авлига нэхсэн, авсан хүмүүст хариуцлага тооцуулах боломж нээгдэнэ. Маш олон өргөдөл байгаа. Гэвч шалгагдаад хариуцлага хүлээсэн хүн нэг ч алга" гэлээ. 


Түүнчлэн ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Энд байгаа Улсын Онцгой комиссын нэг ч гишүүн авлигын өгөө, авааны асуудалд оролцоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдье" гэдгийг онцолсон юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ккк:
Тогтоогоогүй ч гэсэн, Хийсэн нүгэл хаачихэв дээ дүү хөө
2020-08-18
Тэрийг чи хэзээ ч тогтоож чадахгүй.
2020-08-18
Irsen humus yu gj medegdhev de danda tanil talaar tsaraichilj ogch avj bga
2020-08-18