COVID-19: ОХУ-ын бүс нутгуудад вирусийн дархлаатай хүн олон байгаа гэв
2020-08-18

Шинэ төрлийн коронавирусийн өвчлөлөөр дэлхийд дөрөвт бичигдэж байгаа хойд хөрш ОХУ иргэдийнхээ дунд энэ вирусийн дархлаа тогтсон эсэхийг судалсан. 

 

Энэ судалгааны дүнгээр, Оросын томоохон бүс нутгуудын таван хүн тутмын нэгд нь COVID-19 коронавирусийн дархлаа үүссэн гэдэг нь тогтоогдсон гэж Оросын хэрэглэгчийн хяналтын газар мэдээлснийг Вести агентлаг дамжууллаа. 

 

Вирусийн дархлааг илрүүлэх тестийг ОХУ-ын 23 субъектэд явуулж байгаа бөгөөд өөр гурван бүс нутагт судалгаа хийгдээд дуусчээ. Эрүүл ахуйч эмч нарын өгүүлснээр, Москва, Петербург, Татарстаны хүн амын дунд дархлааны хамгийн өндөр түвшин бүртгэгдсэн гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин