Эрдэмтэд нэг удаагийн амны хаалтаас татгалзахыг уриалжээ
2020-08-19

 

Нэг удаагийн амны хаалт хүрээлэн буй орчинд ноцтой аюул заналхийлж байна гэж Их Британийн Портсмутын их сургуулийн мэргэжилтнүүд үзжээ. Тиймээс энэ төрлийн амны хаалтнаас татгалзахыг уриалсан байна. 

 

Тhe Conversation хэвлэлд өгсөн мэдээлэлдээ дунд болон урт хугацааны ирээдүйд нэг удаагийн амны хаалт экологид ихээхэн хор хөнөөл учруулна гэж эрдэмтэд онцолжээ. Олон арван жилээр байгальд шингэхгүй хаягддаг хуванцар материалаар амны хаалт үйлдвэрлэдэг тул ийнхүү хүрээлэн буй орчинд хөнөөлтэй гэж эрдэмтэд анхааруулсан байна. Түүнчлэн, зарим амьтад нэг удаагийн амны хаалтны үлдэгдлийг андуурч идсэнээр амьтаны эрүүл мэндэд аюул заналхийлэхийн дээр хуванцарын жижиг хэсгүүд явандаа хоол хүнсэнд орох эрсдэл ч байгаа гэнэ.

 

Мөн буруу устгагдсан амны хаалтууд хог цуглуулдаг ажилтнуудын дунд коронавирусийн халдвар дэгдэх эрсдэл үүсгэж мэдэх бөгөөд учир нь вирус амны хаалтын гадаргуу дээр долоо хүртэлх өдрийн хугацаатайгаар амьдрах чадвартай гэдгийг эрдэмтэд цохон тэмдэглэжээ.

 

Нэг удаагийн амны хаалтны оронд олон удаагийн амны хаалт сонгохыг зөвлөсөн байна. Мөн ийм хаалт нь удаан хугацаагаар хэрэглэж болох шүүлтүүртэй байх ёстойг анхааруулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин