COVID-19: Япон дөрвөн вакцин туршиж байна
2020-08-18

 

Японы компаниуд одоогийн байдлаар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх дөрвөн тарилгын клиникийн өмнөх туршилтыг хийж байгаа талаар ДЭМБ-ын Баруун-Номхон далайн бүс нутаг дахь товчооны төлөөлөгч Сокорро Эскаланте мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

"Одоогийн байдлаар Японд ганц л вакцин клиникийн туршилтын хоёр дахь шатандаа явж байна. Харин өөр дөрвөн вакцины клиникийн өмнөх туршилт хийгдэж байгаа" хэмээн тэрбээр мэдээлжээ.

 

Түүнчлэн Баруун-Номхон далайн бүс нутагт вакцин үйлдвэрлэх ажилд энэ бүс нутгийн орнууд болох Австрали, Хятад, Сингапур, Япон гэсэн орнууд бусад орнууддаа туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн хэмээн Эскаланте цохон тэмдэглэсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин