Эрх баригчид "6.2"-ыг эргэж харах уу
2020-08-19

 

Үндсэн хуульд оруулсан зарим өөрчлөлт маргаан дагуулж байгаа. Тодруулбал, Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйл:

 

“Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж өөрчлөн баталсан.

 

Энэ заалтыг  яаралтай өөрчлөх шаардлагатай гэж улстөрчид, иргэний нийгмийнхэн уриалж байгаа.  УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Эрх баригчид энэ заалт дээр дорвитой арга хэмжээ авах  хэрэгтэй. Газар нутгийн аюулгүй байдал хөндөгдөж байна. Тиймээс ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн 6.2-оор УИХ ажлын хэсэг байгуулж, өөрчлөлт хийх хэрэгтэй” гэсэн байр сууриа мэдэгдсэн.

 

Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаас хойш найман жилийн хугацаанд дахин “гар хүрч” болохгүй хуулийн заалттай. С.Ганбаатар гишүүний шаардлагад ч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дээрх тайлбарыг өгсөн байна лээ.

 

Өнгөрсөн парламентаар дээрх зүйл заалтыг Үндсэн хуульд тусгуулах саналыг Ерөнхийлөгч санаачилж, УИХ дэмжин баталсан. Үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайдын зөвлөх, гавьяат хууль С.Нарангэрэл:

 

-Төрийн, нийтийн өмч гэдгийг хэт дэвэргэж, нөгөө тал руу нь гуйвуулах үзэгдэл явагдаж байна. Хуульзүйн нэр томъёо цаанаа шинжлэх ухааны нарийн үндэстэй. Төр гэдэг нэр томъёо хоёрдугаар утгаараа улс гэж явдаг. Тэгэхээр төрийн, нийтийн өмч гэдэг бол бүх ард түмний хөрөнгө. Улсын өмч гэдэг утгаар Ерөнхийлөгч санаачилж, УИХ баталсан зүйл. Үүнд эх орноосоо урваж тэрсэлэх, улс орныхоо аюулгүй байдалд нөлөөлөх өчүүхэн ч төдий асуудал байхгүй. Үүнийг бид анхааралдаа авах зайлшгүй шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийллээ.

 

Өнөөдөр Төрийн ордонд Үндсэн хуулийн дээрх заалттай холбоотой хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын дагуу найман жилдээ хөндөж болохгүй ч дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах асуудал яриа болоод өнгөрөх үү, хэрэгжүүлэх үү гэдэг нь эрх баригчдын мэдэлд  байгаа юм. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Худлаа битгий хийрхээд байгаач?! Энд ямар ч хоёрдмол, буруу зөрүү санаа байхгүй
2020-08-19
зочин:
УИХ төрийн толгойд сандайлсан 76, ерөнхий сайд, ерөнхийлөгчөө үндсэн хуулиа ингэж зувчуулж байхад нүдээ аниад чихээ хаачихсан болж байна уу. Энэ хуулийн заалтыг гуйвуулж байгаа нөхдүүд бол сиймхийг ашиглан хөрөнгөжиж байгаа хэдхэн л хүн байгаа нь тодорхой. Мэдсээр байж л эх орон газар нутгаа зарж, харсан чхараагүй царайлж мэдсэн ч мэдээгүй царайлж бие биенээ хаацаалаад таг дуугүй сууцгаагаад байх уу. Тодорхой ш дээ яагаад ард иргэдээ доромжилоод байгаа юм бээээ.
2020-08-19
ene ovgon neg hujaag hooj chadah u. hoyor uzuurtei sum bailgaj bolohgui shuud mongoliin ard irgediin omch gej todorhoi oruulah heregtei. 6.5 gej baih yosgui.
2020-08-19