О’Салливэн зургаа дахь удаагаа дэлхийн аварга болов
2020-08-19 10:19

 

Английн Ронни О’Салливэн Шеффилд хотноо болсон снукер бильярдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Кайрен Уилсоныг 18:8-аар ялж түрүүллээ. 2001, 2004, 2008, 2012, 2013, 2020 онд дэлхийн аварга цол хүртэж буй Ронни ийнхүү Английн Стив Дэвистэй түрүүгээр тэнцэж ирлээ.

 

1977 оноос эхлэн явагдсан снукер бильярдын ДАШТ-ий түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн хүн нь Шотландын Стивен Хэндри бөгөөд тэрбээр долоон удаа дэлхийн аварга цол хүртжээ. “Пуужин” хочтой О’Салливэн 44 настайдаа дэлхийн аварга цолд хүрсэн нь түүхэнд хамгийн ахмад насандаа түрүүлсэн рекордын эзэн болгож байна. Мөн тэрбээр дэлхийн чансааны 37 дахь тэмцээндээ түрүүлснээр Стивен Хэндригээс ердөө ганц түрүүгээр дутуу болов.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин