COVID-19: Буриадад хоногт 32 тохиолдол шинээр илэрчээ
2020-08-19

Буриадад өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын тохиолдол 32-оор нэмэгдсэн талаар Regnum агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, цар тахал дэгдсэнээс хойш Буриадад халдварын нийт тохиолдол 4731 болсноос 2665 нь Улаан-Үд хотод бүртгэгдсэн байна.

 

"Шинээр нэмэгдсэн 32 тохиолдлоос ес нь ханиад томууны шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан бол үлдсэн нь COVID-19 вирусийн халдвартай хүмүүстэй хавьтагчид байсан" гэж Буриадын шуурхай штаб Regnum агентлагт мэдээлсэн байна. 

 

Өнгөрсөн хоногт Буриадад 63 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 4072 болжээ. Одоо тус улсын эмнэлгүүдэд 315 өвчтөн эмчлүүлж байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хүнд, уушгины хиймэл амьсгалын аппарат залгуулсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин