COVID-19: Куба улс вакцины клиникийн туршилт эхлүүлнэ
2020-08-19

Куба улс энэ сарын 24-нд өөрсдийн боловсруулсан SARS-CoV-2 коронавирусийн эсрэг вакцины клинзийн туршилтын эхний шатыг эхлүүлэхээр болсон талаар Regnum агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Куба улсын эрдэмтдийн гарган авсан Soberana-01 нэртэй вакциныг 19-80 насны 676 сайн дурын хүнд тарих юм байна. Улмаар 2021 оны нэгдүгээр сард коронавирусийн эсрэг вакцины туршилтыг бүрэн дуусган гэж төлөвлөжээ. 

 

Энд дуулгахад, Куба улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол 3408 бүртгэгдсэнээс 88 хүн нас барж, 2794 хүн эдгэрчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин