ШУУД: Сонгогчдын эрхэнд халдаж болохгүй
2020-08-20

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулан батлав.

 

 

Дараагаар нь Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ.  Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан юм. Хуульзүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэн байна. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг асуулт тавьж, үг хэлж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-УИХ-ын гишүүн хууль санаачлах нь асуудалтай болсон. Гишүүний санаачилсан хуулийн төслийг судалж байна гээд дардаг. Харин Засгийн газар хууль санаачлах нь нээлттэй байгаа. УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэнд халдаж болохгүй. Сүүлдээ бүр УИХ-ын гишүүний мандатад халдаж байна. Б.Пүрэвдоржид ёсзүйн хариуцлага тооцож болно. Харин төсвийн төсөл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт сонгогчдынхоо саналыг тусгуулах эрхэнд халдаж болохгүй. Б.Пүрэвдорж 7 хоног хуралдаандаа оролцохгүй байна гэдэг нь сонгогчдын эрхэнд халдаж байна гэсэн үг. Сонгогчдын эрхэнд халдаж болохгүй.

 

Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-УИХ-ын гишүүд хуралдааны үеэр бүдүүлэг үг хэрэглэх, бусдыгаа доромжлох асуудал гардаг. Үүнд ёсзүйн хариуцлага хүлээлгэж байгаа. Судалгааны хүрээлэнг мэргэшсэн парламент Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулсан. 

 

УИХ-ын гишүүн Б.Ганбат:

 

-Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрхийг хааж боосон асуудлаа хэзээ зогсоох вэ. 65-уулаа олонхи болчихоод болж бүтэхгүй зүйл их хийх юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах 6.2-ыг хэзээ засах вэ. Гадаадын сайт дээр Монгол Улсын газар нутгийг зарна гээд зар тавьсан байна лээ. 

 

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Б.Пүрэвдоржийн үг хэлэх эрхийг хасдаг хэн бэ. Адилхан УИХ-ын гишүүд. Үг хэлэх эрхийг хаахыг хуульчилсаныг өөрчлөх хэрэгтэй. Зөв, буруу гэж хэлдэг хэн бэ. Энэ хуулийн зүйл заалтыг хасъя. 

 

Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-Хэн нэгний эрхийг хааж боосон зүйл байхгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа дордуулсан 7 заалтыг засч, засаглалын тогтолцоог оновчтой болгосон. Үе үеийн Ерөнхийлөгч нар эрх мэдлээ хуулийн хүрээнд нэмэгдүүлсэн байсныг зассан.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Aruursaichan !!! bolj uz !!! bid yrich ,chelech erhtei !!! naad daranguilagch Auursaichaniig zailuul !!!
2020-08-20