Т.Ням-Очир: Багш нарыг багц шинжилгээнд хамруулна
2020-08-20

 

ЭМЯ-ны өнөөдрийн хуралд БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир оролцож, мэдээлэл хийлээ. 

 

Тэрбээр,  "Шадар сайд, Сангийн сайд ХНХ-ын сайд, ЭМ-ийн сайд, БШУ-ны сайд нарын хамтарсан тушаал гарсан. Уг тушаалаар хичээлийн шинэ жилийг эхлүүлэхэд шаардлагатай төсөв санхүү, бэлэн байдлын төлөвлөгөө хүний нөөцийн төлөвлөлтийг хийж хэрэгжүүлэхийг салбарын дэд сайдуудад даалгасан. Мөн нийгэм сэтгэлзүйн нөлөөллийн ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэл өгсөн.  Цаг үеийн асуудлаас үүдэн  эдийн засаг хүндэрч байгааг харгалзан хувийн өмчийн сургууль, их дээд сургуулиудын сургалтын төлбөрт уян хатан байдлаар зохицуулалт хийх үүргийг нэгж байгууллагын удирдлагуудад өгсөн.

 

БШУ-ны сайдын Хичээл сургалтыг удирдан зохион байгуулах нарийвчилсан  түр журмыг боловсруулан гаргасан. Энэ журамтай холбоотой наймдугаар сарын 11,12-ны өдрүүдэд бүх аймаг нийслэлийн боловсролын газрын дарга нарт сургалт зохион байгуулсан. Энэ сургалтаар өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрхэн ажиллах талаар нарийвчилсан дадлага ажлуудыг хийсэн. 

 

Мөн Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан удирдамжийн дагуу багш нарыг  хичээл эхлэхээс өмнө 12-15 төрлийн багц шинжилгээнд хамруулна" гэв.

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэр шинжилгээний зардлыг яам хариуцах хэрэгтэй яам бүх багш нарын зардлыг гарга тэгэхгүй бол багш нар мөнгөгүй
2020-08-20