COVID-19: БНХАУ 12 дугаар сард вакцинаа зах зээлд нийлүүлнэ
2020-08-20

БНХАУ-д гарган авсан SARS-CoV-2 коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилгыг энэ оны 12 дугаар сар гэхэд зах зээлд нийлүүлэх боломжтой гэж Намын хорооны нарийн бичгийн дарга, Синофарм төрийн корпорацийн захирлуудын зөвлөлийн дарга Лю Жинжэнь "Гуанмин Дэйли" сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

 

Түүний өгүүлснээр, коронавирусийн эсрэг Хятадын вакцины олон улсын клиникийн туршилтын гурав дахь шат дуусмагц вакциныг бүртгэх, батлах ажилдаа орох гэнэ. Улмаар "зах зээлд энэ оны 12 дугаар сарын сүүлээр гарна гэж төлөвлөж байна" хэмээн тэрбээр өгүүлжээ.

 

Урьдчилсан мэдээллээр, вакцины өртөг нэг тун нь 150 орчим ам.доллар байх гэнэ.Лю Жинжэний өгүүлснээр Хятадад хүн амыг бүхэлд нь тарилгад хамруулахгүй. Голчлон эмнэлгийн ажилтнууд, багш, сурагч, оюутнууд болон хотод ажилладаг хүмүүсийг вакцинжуулалтад хамруулах гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Орос ах нараас л вакцинаа авах нь зүйтэй
2020-11-12