ОХУ: Алексей Навальный сэхээнд оржээ
2020-08-20


Томскоос Москва руу чиглэн нисч явсан онгоц Омск хотноо яаралтай газардсан бөгөөд энэ нь онгоцоор зорчиж явсан улс төрч Алексей Навальныйгийн биеийн байдал муудсантай холбоотой гэж Вести мэдээлжээ.

Онгоц газардсаны дараа Омск хотын түргэн тусламжийн машинаар Навальныйг эмнэлэг хүргэсэн байна. Түүний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Оросын сөрөг хүчний гол төлөөлөгч болох Навальныйг хордуулсан байж болзошгүй гэнэ. Онгоц хөөрөхөөс өмнө Навальныйд ямар нэг шинж тэмдэг илрээгүй, нислэгийн өмнө онгоцны буудал дээр ганц аяга цай уусан, тиймээс зориуд хордуулсан байж болзошгүй гэж хэвлэлийн төлөөлөгч Ярмыш өгүүлжээ.

 

"Тэр бие нь тааруу байна гэж хэлээд амны цаас гуйсан. Маш их хөлөрсөн байсан юм. Мөн дуу хоолойн дээр төвлөрөх хэрэгтэй байсны улмаас өөртэй нь ярилцахыг хүссэн. Би түүнтэй ярилцаж байх зуур үйлчлэгч ус авчирсан. Ус уух уу гэж асуухад татгалзаад, бие засах өрөө рүү явж байхдаа ухаан алдаж унасан" хэмээн Навальныйгийн хэвлэлийн төлөөлөгч ярьсан байна. 

 

Одоо тэрбээр Омск хотын эмнэлэгт байгаа бөгөөд ухаан ороогүй гэж Эхо Москвы мэдээлжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Путин гэж:
Путин гэж махчин байнаа
2020-08-21
путин муу хорт могой удахгүй өөрийнхөө хоронд хордонодоо
2020-08-20
Заазаа:
Балдиймор хаантай заргалдах гэж хохь нь муу эсэргүү гэх орос ах нарт хайртай пялдага нар бодлоо гэнээ
2020-08-20