Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
2020-08-21

 

Малч­ид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун, төв, болон говийн аймгуудын нутгийн зарим газраар,  цаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ.

 

2020 оны 08 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 ц­аг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи  баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.

 

2020 оны 08 дугаар сарын 22-ноос 08 дугаар сарын 26-ныг

  хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

22-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин