ШУУД: Мэргэжлээр нь ангилж боловсролын зээл олгомоор байна
2020-08-21

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад сайд нар хариулж байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Оюутны хөгжлийн зээлийн сангийн 75 тэрбум төгрөгийн гүйцэтгэл байхгүй байна. Ноднингийн оюутны хөгжлийн зээлийн үлдэгдэл тодорхойгүй байна. Төсвийн тодотголоор Оюутны хөгжлийн зээлд хэдийг тусгаж байна вэ, хэдэн оюутан хамрагдах боломжтой вэ? ЖДҮХС, Зээлийн батлан даалт, хөдөлмөр эрхлэлтийн сангийн асуудал чухлаар хөндөгдөх ёстой. ЖДҮХС-гаас зээл хүссэн өргөдөл их байдаг ч хамрагдаж чаддаггүй гэдэг. Бид Зээлийн батлан даалтын санг амь оруулмаар байна. Төрийн сан, ЖДҮСХ, Хөдөлмөр эрхлэлтийн санг ерөнхийд нь томоор харж, өөрчлөх хэрэгтэй. Энэ чиглэлээр бодитой ямар санхүүжилт хийхээр байна. 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 

-Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг цэгцэлнэ. Одоогийн байдлаар 10 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт Боловсролын зээлийн санд тусгасан. Үлдэгдэл нь мөн байгаа байх. Боловсролын тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Боловсролын сангийн зээлийг тодорхой болгож, мэргэжлүүдээ эрэмбэлмээр байна. Мэргэжлээр нь боловсролын зээл олгомоор байна. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Нягт 

 

Shuud.mn
Сонин хачин
БОЛОВСРОЛЫН ШИНЭ САЙДАД:
12 ЖИЛ СУРААД 3( - ) ХАСАХ ДУУССАН ХҮҮХДИЙГ ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ХҮЧЭЭР ОРУУЛЧИХАЖ БАЙГАА НЬ Л ГЭМТ ХЭРЭГ. НИЙГМЭЭ ХОРЛОСОН ХОРЛОН СҮЙТГЭХ ҮЙЛ ШҮҮ ДЭЭ... ИХ ДЭЭД СУРГУУЛИА 10 ӨГҮҮЛБЭР ЗӨВ БИЧИЖ ЧАДАХГҮЙ ТӨГСӨЖ БАЙНА. ЭЛСЭЛТИЙН 800 ОНОО АВАХААС ДӨНГӨЖ 380 ОНОО АВСАН Ч ДЭЭД СУРГУУЛЬД ОРЧИХОЖ БАЙНА . 32,000 ХҮҮХЭД ЕБС ТӨГСӨХӨД 40,000 ХҮҮХЭД ОЮУТАН БОЛГОЖ ЭЛСҮҮЛЭХ ЗАХИАЛГА ИХ ДЭЭД СУРГУУЛУУД ЗАРЛАЖ БАЙХЫН. ЭНДЭЭС Л САНХҮҮЖИЛТИЙН СХЕМЭЭ ЭХЛЭМЭЭР БАЙНА
2020-08-24
хэ хэхэ:
Онол математик, онолын физик, онолын хими гэх мэт суурь шинжлэх ухаанаар сурах оюутнуудын төлбөрийг төрөөс даадаг больё. МУИС-ийн онолын ангиуд бүгд хаагдаж дууслаа.
2020-08-24
Зөв шүү эрэлт хэрэгцээтэй мэргэжилд хүн олдохгүй байна.
2020-08-24
би:
хүрлээ анх удаа л өгмөөөр байна гэж дуугарлаа, овоо доо
2020-08-21