Навальныйг Герман руу тээвэрлэхийг зөвшөөрчээ

Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг эмнэлгийн машинаар Омск хотын нисэх буудалд хүргэсэн талаар ВВС агентлаг мэдээллээ.
Наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москва нисэх үеэр гэнэт бие нь муудаж, Омскийн эмнэлэгт хүргэгдсэн Алексей Навальныйг хордуулсан гэж хамтран зүтгэгчид нь үзэж байгаа юм. Навальный эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа комд орсон бөгөөд түүнд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх Берлиний хор судлалын төвд Навальныйг хүргэхээр Омск хотод Германиас онгоц газардсан. Гэвч Навальныйгийн биеийн байдал хүнд байгаа тул тээвэрлэн шилжүүлэх боломжгүй гэж эмч нар мэдэгдэж байв.
Харин шаардлагатай тоног төхөөрөмж дутагдалтай Омскийн эмнэлэгт Навальныйг үлдээх нь түүний амь насанд аюултай гэж Навальныйн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэж байлаа. Улмаар холбогдох албанынхан Навальныйг Герман руу илгээхийг зөвшөөрөхгүй байсан тул түүний эхнэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд шаардлага хүргүүлсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ