Беларусийн эсэргүүцэл: Зэвсэг агссан аав, хүү Лукашенко
2020-08-24

Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн олныг хамарсан арга хэмжээ ням гаригт 14 дэх өдрөө үргэлжиллээ. Өнгөрсөн хоногт дэлхий нийтийн анхаарлыг татсан олон үйл явдал гарсны дотроос Лукашенкогийн "ажил хаялт зарласан үйлдвэрүүдийг хаах" тушаал, түүнчлэн тэрбээр хүүгийн хамт сум үл нэвтрэх хантааз, автомат барин нисдэг тэргээр ордондоо заларсан нь илүүтэй анхаарал татсан юм. 

 

Ням гаригт Александр Лукашенко Тусгаар тогтнолын ордон гэх нэртэй ордондоо нисдэг тэргээр иржээ. Жагсагчид түүнийг нисдэг тэргээр зугатах гэж байна гэж бодож байсан ч тэрбээр 15 настай хүүгийн хамт зэр зэвсэг агсан ордондоо ирсэн нь энэ аж. Белта агентлагийн мэдээлснээр, Лукашенко 15 настай Николай хүүгийн хамт ирсэн бөгөөд хүү нь мөн цэргийн хувцас өмсөж, автомат буу барьжээ. 

 

Ийнхүү Ерөнхийлөгч Лукашенко зэр зэвсэг агсан хотын төвд ордондоо ирсэн нь тэрбээр үнэхээр өөрөө зэвсэг хэрэглэхэд бэлэн байгаа эсэх, шаардлага гарвал гал нээх бэлтгэлтэй эсэх талаарх хэлэлцүүлгийг мэргэжилтнүүдийн дунд бий болгосон байна. Энэ талаар мэргэжлийнхэн Life.ru агентлагт байр сууриа хуваалцжээ.

 

Цагдаагийн тусгай зориулалтын хэлтсийн алба хаагч асан, хошууч Владимир Войковын өгүүлснээр ерөнхийлөгчийг нисэж ирэхээс өмнө бүслэлтэд зогсож байсан тусгайгийнхны аль нэг алба хаагчаас Лукашенко автоматыг авсан байж магадгүй гэнэ. 

 

"Түүний гарт Калашниковын автоматын жижиг хувилбар болох АКС-74У автомат байна. Энэ автомат Оросын тусгай хэлтэсүүдийн зэвсэглэлд байсан. Хамтын нөхөрлөлийн орнуудад энэ зэвсэг урьдын адил алдартай. Харин Лукашенко яагаад магазингүй зэвсэг барьсан бэ гэдэг нь гол асуудал. Магадгүй энэ нь айлгах гэсэн, тулаанд бэлэн гэдгийг харуулах зорилготой байх" хэмээн Войков Life.ru агентлагт ярьжээ. 

 

Войковын өгүүлснээр, хэдийгээр Лукашенко цэргийн туршлагатай ч /shuud.mn: тэрбээр мото буудлагын ротын командлагчийн орлогч байжээ/ ордноо хамгаалах тулааны ажиллагаанд сайтар бэлтгэгдээгүй нь CIRAS Maritime хантаазыг хайнга өмссөнөөс харагдах гэнэ.

 

"Түүний өмссөн хантааз үнэхээр жинхэнэ нь бол энэ хямд тоглоом биш шүү. Зөвхөн дан хантааз 1000 орчим доллар байдаг. Лукашенко үүнийг надад ийм хантааз бий шүү гэж харуулах зорилгоор л өмссөн юм шиг санагдсан. Энэ хантаазан дээр олон нэмэлт тоноглолууд байдаг, тусгай зориулалтын халааснууд гээд л. Ингээд нийтдээ 20 орчим килограмм жинтэй болно. Ийм жинтэй хантаазыг Лукашенко өмсвөл хөдөлж, явахад их л хүндрэлтэй болно доо" хэмээн Войков өгүүлжээ. 

 

Лукашенкогийн хувцас хэрэглэлээс илүүтэйгээр түүний хүү Николайн дүр төрх ч шинжээчдийн анхаарлыг ихэд татлаа. Тэрбээр төрийн олон ёслолд аавыгаа дагалдан яваа нь харагддаг бөгөөд энэ удаад ч ордондоо аавыгаа даган нисдэг тэргээр ирсэн байна.

 

Шинжээчдийн өгүүлснээр, Николай Лукашенко зэвсэг барих хууль ёсны насанд хүрээгүй нь хамгийн чухал асуудал гэнэ. Лукашенкогийн хүү Николай хэдэн өдрийн дараа 16 нас хүрэх аж. Харин Ерөнхийлөгчийн ууган хөвгүүд цэргийн албанд хамаарах бөгөөд том хүү Виктор хилийн цэрэгт, дунд хүү мөн л хилийн цэргийн нэгэн хэлтэст алба хааж байжээ. 

 

Москвагийн тусгай зориулалтын цагдаагийн хэлтсийн галын бэлтгэлийн зааварлагч асан Антон Савушкин Лукашенкогийн бага хүүг ямар зорилгоор зэвсэглэсэн нь ойлгомжгүй хэмээн онцолжээ. "Түүний гарт автомат буу яагаад байгаа гэсэн асуултыг хая л даа. Гэлээ ч энгийн гутал хувцастай, дээгүүр нь цэрэг хантааз өмссөн өсвөр насны хүү ямар даалгавар биелүүлж чадах нь ойлгомжгүй" хэмээн Антон Савушкин өгүүлжээ. 

 

Түүний өгүүлснээр, Николайн өмссөн дуулга илүүтэй анхаарал татаж байгаа гэнэ. Энэ төрлийн Америк дуулга 200-300 мянган рубль /монгол мөнгөөр 8-12 сая орчим төгрөг/ байдаг аж. Тусгай хэлтэст алба хааж байсан хүмүүсийн онцолсноор энэ дуулга 9мм-ийн калибрын сумнаас хамгаалах чадвартай юм байна. 

Беларусын эсэргүүцэл: Ажил хаялт зарласан үйлдвэрүүд өнөөдрөөс хаагдана

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Урвагч ард түмэн гэж хэзээч байдаггүй юм даа хө.Тархиныхаа багтаамжаар сэтгэж юм бичээд дэмий биздээ...
2020-08-25
сонгууль луйвардсан Лукашенкод хэн баяр хүргэсэн гээч хятад оросын ерөнхийлөгч
2020-08-24
irgen:
zov shdee baruuniihan urvagchuudiig ni sanhyyjiilj ulsiig ni suiryyleh gej baihad...
2020-08-24
Урвагч ард түмэн гэж хэзээч байдаггүй юм даа хө.Тархиныхаа багтаамжаар сэтгэж юм бичээд дэмий биздээ...
Manai Huuk bas ingeed tenegteed yavaad bsan
2020-08-24
Manai Huuk bas ingeed tenegteed yavaad bsan
2020-08-24
Zochin:
2 belarus tenuulchin mongold irj mongolchuudiig doosh hiisen bichleg delhiigeer tarsan baih yum.ene belarus uls darangui deglemtei evropiin suulchiin uls gedeg.
2020-08-24
өөө:
Путин, Ши Жинпин, Мадуро тэгээд энэ дурак, манай дууурайгч Жонхуу, Хулхи Хурандаа нарын эцсийн тавилан нь адилхан дооо
2020-08-24