ВИДЕО: Хүн амын 20 орчим хувийг вакцинд үнэ төлбөргүй хамруулна
2020-08-24

 

ГХЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д. Гэрэлмаа:

 

-Өнөөдрийн байдлаар туршилтын өмнөх шатанд явж байгаа 139 вакцин байна. Манай орон ДЭМБ-аас шаардлага хангагдсаны зөвшөөрөлтэй вакциныг хэрэглэнэ. Вакцин үйлдвэрлэхэд гурван шатыг давдаг бөгөөд эдгээр шатыг давахад хүнд. Гуравдугаар шатанд шалгуулж буй зургаан вакцин бий. Вакцины үйлдвэрлэлийг түргэсгэхэд дэлхийн улсууд анхаарч байна. Энэ санаачлагад манай улс нэгдсэн. Вакцин гарсан тохиолдолд Монгол Улсын хүн амын 20 гаруй хувьд үнэ төлбөргүй хийнэ. НҮБ-ын уулзалт энэ жил анх удаа цахим хэлбэрээр явагдана.  Ирэх жил НҮБ-д элссэний 60 жилийн ой болно. Энэ үеэр Монгол Улс бусад улс орнуудын төлөөлөгчидтэй нягт хамтран ажиллах төлөвлөгөө гаргаж байгаа. Хятад улсад 30,000 хонийг хүлээлгэн өгөх ажил хийгдэж байна гэлээ.

 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

 

-Өнөөдрийн байдлаар 53 улсаас 18,392 иргэнийг авчирсан. Бид эх орондоо иргэдээ татах ажлыг эрчимтэй хийсээр байгаа. Наймдугаар сард одоогийн байдлаар нийт 17 нислэг үйлдлээ.  Үүн дээр Америк, Австрали улсаас иргэдээ татах ажлыг төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар  Токио-Улаанбаатар чиглэлийг нислэгт иргэдээ бүртгэж байна.  Энэ сард үйлдсэн 17 нислэгээрээ 4240 орчим иргэн агаараар татсан. Харин агаараар болон тээврээр татсан иргэдийн нийт тоо 4500 хүрсэн байна.  Сар бүр гадаад улсаас татах иргэдийн тоог нэмэгдүүлэн ажиллаж байна.

 

Өргөдөл хүсэлт гарсан иргэн бүрийн өргөдлийг хүлээн авч уншиж танилцаж байгаа. Өргөдөл өгсөн иргэд БНСУ-аас гэхэд 4500 гаруй иргэн байгаа. Бусад бүс нутгаас 100 болон түүнээс дээш өргөдөл хүсэлтийг авсан.  Энэ сараас эх орноо зорих хүндрэл гачигдалтай иргэдийн тоо эрс буурлаа.  Ирэх сарын нислэгтээ Солонгос руу хийх нислэгийн давтамж дээр анхаарахаар ярилцаж байгаа.

 

Цар тахлын аюул хоёрдугаар давлагаа эхэлчихсэн эрсдэл хаалганы гадна байхад манайхан санаа амарч болохгүй. Дэглэмээ сулруулснаас болж Европын улсууд шинээр вирус бүртгэгдэх нь нэмэгдсээр байна.

 

Хятад улстай холбоо барьж оюутнуудын хичээл, сургалтын талаарх мэдээллийг лавласаар байгаа. Мөн Япон, Орос гэх зэрэг улсуудаас мөн асууж байгаа. Монгол улс Орос улс руу нэвтрэх хил хаалттай байгаа. Тиймээс хил нь нээлттэй улсуудын оюутан сурагчид л Орос улс руу сургуульдаа очин сурах боломжтой  гэлээ.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
Сэлэнгэ Дамдин:
Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэж баталгаажуулсаны дараа вакцинжуулах эсэхээ шийдвэрлэх нь зөв байх гэж бодож байна.
2020-08-25
яарах хэрэггүй:
Вакцины талаар яарах хэрэггүй байх. Түрүүлж хийлгэж туршилтын туулай болох хэрэггүй. Бусад улс орнуудад хийгээд эхэлсний дараа сөрөг үр дагаварыг нь харж байж болсон нь дээр.
2020-08-24
Zochin:
SOS...!!!
2020-08-24
Zochin:
Hujaa vagtsin hiilgej bolohgui shuu mongolchuudaa.horon sanaatai hyataduud ur dungiin 100-1000 jiliin daraa har a.sos..
2020-08-24
Po:
Хийлгэхгүй
2020-08-24