"6.2"-оор ард түмний санал асуулга явуулах уу
2020-08-24

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон Та бидний эвслийн төлөөлөл Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын талаар хэвлэлийн хурал хийв. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 6.2-т:

"Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

 

Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.

 

Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.

 

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан.

 

Өнгөрсөн долоо хоногт уг заалттай холбогдуулан хэлэлцүүлэг болсон билээ. Хэлэлцүүлгээр  6.2-т  "төрийн нийтийн" гэсэн томъёоллыг "төр ард түмний" болгох өөрчлөх нь зүйтэй гэж санал нэгдсэн талаар С.Ганбаатар гишүүн нар мэдээллээ. Цаашлаад энэ асуудлаар ард түмнээс санал асуулга авах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Sanaachilsan Yoronhiilogch Battulga yagaad duugai suugaad bna. Ireh jiliin songuuliar garah ugui ni 6.2 bolchihood baihad chin
2020-08-24
Irgen:
Sheet happens...
2020-08-24
Zochin:
Энэ далимандаа бас юу амжуулах санаатай болдоо. Халхавч заалтаар санаагаа шургуулах
2020-08-24
Хэнчбиш:
Цагаан хуудас өгч болно биз дээ Ганбаа
2020-08-24