Крымд ган болсны улмаас усны хязгаарлалт хийжээ
2020-08-24

Крымийн хойгт усны хязгаарлалтын эхний шат хэрэгжиж эхэлсэн талаар Вести агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр Симферополь хот болон Симферопольск, Бахчисарайн дүүргүүдийн 40 сууринд усыг хязгаарлалттайгаар олгохоор болсон байна. 

 

Ийнхүү ус хязгаарлахаар болсон нь тус бүс нутагт ган гачигаас үүдэлтэй усан сангууд ширгэсэнтэй холбоотой гэнэ. Ундны ус хүрэлцээгүй болсон тул суурин газрууд руу машинаар ус зөөн, сургууль болон цэцэрлэгүүдэд усны сав байршуулахаар болсон бөгөөд үүнд 27 сая гаруй рубль төсөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин