Австри Оросын дипломатыг хөөн гаргахаар болжээ
2020-08-24

Австри улс Оросын дипломатыг хөөн гаргахаар болсон талаар тус улсын Гадаад хэргийн яам ТАСС агентлагт мэдээлжээ. Оросын дипломат Дипломат харилцааны тухай Венийн конвенцийг зөрчсөн гэж Австрийн Гадаад хэргийн яам мэдээлсэн байна. 

 

"Оросын дипломат ажилтныг хөөн гаргана гэсэн мэдээлэл үнэн. Түүний үйлдэл дипломат харилцааны тухай Венийн конвенцтэй зөрчилдөж байна" хэмээн Австрийн Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч ТАСС агентлагт мэдээлэл өгчээ. Гэхдээ нөхцөл байдлын дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна. 

 

Австрийн Kronen Zeitung сонины мэдээлснээр Австри улс Оросын дипломатыг "персона нон грат" буюу "тааламжгүй хүн" хэмээн зарлаж, есдүгээр сарын нэгнээс өмнө Австрийн нутаг дэвсгэрийг орхин гарахыг шаарджээ.  Оросын липломат Австрийн иргэнээр дамжуулан тус улсын өндөр технологийн нэгэн компаниас мэдээлэл цуглуулж байсан гэнэ. Австрийн иргэн энэхүү тагнан турших ажиллагааны талаар өөрөө компанийнхаа удирдлагад мэдээлсэн бөгөөд Оросын дипломат түүнд зааварчилгаа өгдөг байсан хэмээн мэдүүлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин