Хөл хориог сунгах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
2020-08-25

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарын ахалдаг Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.08.25/ товлогдсон. Хуралдаан 10:00 цагт Төрийн ордонд Шадар сайдын өрөөнд эхэлнэ. 

 

Хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сунгах тухай хэлэлцэх юм байна. Тус комиссоос гаргасан шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталгаажуулдаг журамтай.

 

Өнгөрсөн сард Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг 2020 оны наймдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан юм. Харин УОК-оос гаргасан саналын дагуу Засгийн газраас хичээл, сургалтын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гаргасан билээ.

Shuud.mn
Сонин хачин
Hol horiogoo tsutslaad, hicheeld ni huuhduudee buren butneer ni yvuul aa. Bagsh, etseg ehchuud, huuhduud bugdeeree chiregdej buhindah ni.
2020-08-25
хөл хорио хэнд үйлчлээд байгаа юм бэ. худөлдааны төвүүдэд тависан хориогоо сулруул. бхр хэвмйн ажиллаж бна шүү дээ
2020-08-25