"Дашваанжил" ХХК-ийн долоон тонн газ тээвэрлэж явсан чиргүүл унажээ
2020-08-25

Завхан аймаг, Их-Уул сумын Цэцүүх багийн “Солонготын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 255 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 75 км-т/ Улаанбаатар хотоос тус аймгийн Тосонцэнгэл сум руу 7 тн газ тээвэрлэж явсан “Дашваанжил” ХХК-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын зүтгүүрийн чиргүүл автозамын хажуу руу унажээ.

 

Ослын дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус аймаг дахь “Дашваанжил” ХХК-ийн салбарын 3 ажилтан мөн өдрийн 15:00 цагт очиж, хамгаалалтад авч аюулгүй байдлыг ханган ажилласан байна. 

Shuud.mn
Сонин хачин
Баатаржав анд аа ном уншуул даа,ажилчдынхаа толгойг эргэтэл загнахаа л байчих
2020-08-25
zochin:
Унасан бол яах талаар хаа хаанаа туршлагатай болсон гэхүүдээ
2020-08-25