COVID-19: Тувагийн тэргүүн дахин халдвар авчээ
2020-08-25

Зуны эхээр коронавирусийн халдвар аван эмчлүүлж байсан Тувагийн тэргүүн Шолбан Кара-оолд дахин COVID-19 халдвар илэрчээ. Энэ талаар тэрбээр "ВКонтакте" олон нийтийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

 

"Би дахиад л халдвартын эмнэлэгт байна. Дахиад COVID-19. Хоёр дахиа өвдлөө" хэмээн тэрбээр өгүүлжээ. Түүний өгүүлснээр, энэ удаад анх халдвар авч байснаас шинж тэмдэг нь өөр байгаа гэнэ."Ажлын ачааллаас болоод эхний удаад халдвар авсны дараа эсрэг биет, дархлаа тогтох боломж гараагүй байх" хэмээн Шолбан Кара-оол олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна. 

 

Энд дуулгахад, тэрбээр өмнө нь тавдугаар сарын 25-нд коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн, зургадугаар сарын дөрөвний өдөр эмнэлгээс гарч байв. Тухайн үед түүнтэй хамт хэд хэдэн албан тушаалтан коронавирусийн халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан юм. Наймдугаар сарын 24-ний байдлаар Тувад коронавирусийн батлагдсан тохиолдол 6658 бүртгэгдсэнээс 5932 хүн эдгэрч, 60 хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
САЙН ХҮН:
ПҮҮЖГЭЭГ ДОЛООГЧ
2020-08-25