Трамп: Цар тахал вакцингүйгээр ч дуусах боломжтой
2020-08-25

SARS-CoV-2 коронавирусийн дэгдэлт вакцин гарсан эсэхээс үл хамааран дуусна гэж үзэж байгаагаа Дональд Трамп илэрхийлжээ. Тэрбээр энэ тухай Хойд Карлони мужид болсон Бүгд найрамдах намын хурлын үеэр мэдэгдсэн гэж  Fox News агентлаг мэдээлсэн байна.

 

Түүнчлэн олон хүний таамаглаж байгаагаас ч хурдан хугацаанд цар тахал дуусна гэж Цагаан ордны тэргүүн мэдэгджээ. "Бид энэ вирусээс олон хүний бодож байгаагаас ч хурдан хугацаанд сална. Вакцинтай вакцингүй цар тахал дуусна" хэмээн Трамп мэдэгдсэн байна.

 

Мөн АНУ-д коронавирусийн вакцины туршилт хийгдэж байгаа бөгөөд энэ оны эцэс гэхэд бэлэн болно гэдгийг онцолжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин