Ургац хураалтад явсан гурван алба хаагч усанд осолджээ
2020-08-25 10:25
Гэрэл зургийг MPA.mn

 

Сэлэнгэ аймаг, Сант сум. Ивэн багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 18 км-т/ Орхон голын усанд сэлж байсан иргэн Г /24 настай, эрэгтэй/, Б /23 настай, эрэгтэй/, А/22 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги,  Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Цагдаагийн хэлтэс, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн  алба хаагчид, ар гэрийнхний хамтаар осолдсон газраас “Орхон сумын төв“ хүртэл 8 км-т “Орхон” голын усаар завьтай урсаж, 5 метрийн гүнд 6 удаагийн шумбалтыг хийж, “Орхоны хясаа” гэдэг газар хүртэл 10 км-т голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:46 цагт түр зогсоосон байна.

 

Өнөөдөр  07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. Албан бус эх сурвалж усанд осолдсон гурван иргэн нь ургац хураахаар явсан Орхон аймгийн Зэвсэгт хүчний ..дугаар ангийн алба хаагчид болохыг мэдээллээ.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
ургац хураа гэж явуулахаар ус руу ороод живчихдэг толгойтой хүн монголд л байдаг байх даа
2020-08-25
irgen:
hairan zaluus ....ahaaral bolgoomjtoi baizgaa
2020-08-25
Zochin:
UM MAANII BAD MI HUM
2020-08-25