НҮБ аялал жуулчлалын салбарт учирсан хохирлыг тооцоолжээ
2020-08-25

Дэлхийн аялал жуулчлалын салбар цар тахлын улмаас  320 тэрбум ам.доллар алдсан гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгджээ.

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийн мэдэгдсэнээр, аялал жуулчлалын салбар энэ хэмжээний орлого алдсаны дээр 120 сая ажлын байрыг цомхотгох аюул нүүрлээд байгаа гэнэ. Тиймээс хүмүүсийн аюулгүй байдал, экологийн шаардлагуудыг мөрдөн аялал жуучлалын салбарыг сэргээх шаардлагатай хэмээн тэрбээр онцолжээ. 

 

Энд дуулгахад, долдугаар сарын эхээр нийтлэгдсэн НҮБ-ын илтгэлд 2020 онд цар тахлын улмаас нэн ядуу нөхцөлд амьдрах хүний тоо 71 саяар өснө гэж онцолсон байв. Түүнчлэн дэлхий даяар цар тахал нүүрлэж, олон улс орны хил хаалттай тул хүнсний тасралтгүй нийлүүлэгдэх явц тасалдаж, улмаар олон сая хүүхэд хүнс тэжээлийн дутагдалд орж байгаа тул улс орны засгийн газрууд энэ асуудалд онцгой анхаарал хандуулахыг НҮБ уриалж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин