Ч.Хүрэлбаатар: Активийн удирдлагын компани байгуулахыг эсэргүүцэж байна
2020-08-25 17:54

 

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Зээл хүүг бууруулах стратеги боловсруулах төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Банкны зээлийн эрсдлийг ямар нэг байдлаар хариуцлаа гэж бодъё. Гэтэл зээлдэгч биш компани хариуцах болоод байна. Тэгээ хүн авч ажиллуулж таарна. 

 

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр: 

 

-Зээл олгохдоо ямар шалгуур тавьж байна вэ? Шүүхээр явахаар хэдэн жил болдог. Төр оролцохгүйгээр аж ахуйн нэгжүүд хамтарч компани байгуулж чанаргүй зээлийн эрсдлээс сэргийлэх юм байна. 

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

 

-Банк эрсдлийн сан байгуулж явдаг. Олон улсад активын удирдлагын компани байдаг. Энэ нь муу зээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар шийддэг. Арилжааны банкуудын муу зээл санхүүгийн тайланд хамт байдаг. Харин олон улсад муу зээлийг тайлангаас тусад нь гаргадаг юм. 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 

-Активийн удирдлагын компани байгуулахыг эсэргүүцэж байна. Зээл өгөхдөө хариуцлагагүй өгдөг. Энэ нь цаашдаа олон банк дампуурна. Цаашдаа банкуудын 10 орчим хувийг нээлттэй болгоно гэж бодож байна. Энэ жишиг Монголд таарахгүй. 

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

 

-Иргэдийн цалин, тэтгэвэрийг шууд барьцаалдгийг болимоор байна. Хэрэглээний зээлд өөрчлөлт оруулмаар байна. Төрийн албан хаагчид, малчид, иргэд бүгд зээлтэй байна. Банкууд асар урт хугацааны зээл олгож байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин