“Соёлын цаг” хөтөлбөрийн нээлт боллоо
2020-08-26

УДЭТ-ын урд талбайд нөлөөллийн аян болох “Соёлын цаг” хөтөлбөрийн ажил явагдаж байна. Нийслэлийн иргэдэд соёлын тоглолтуудыг үнэ төлбөргүй гадна талбайд 10 сарын 26 хүртэл нийт хоёр сарын хугацаатай явуулах юм.  Үүний зорилго нь иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх, танин мэдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын ажлыг сурталчлах юм.

 

Соёлын яамны удирдлагууд, Нийслэлийн удирдлага болон Соёл урлагийн газрынхан цугларсан. Монгол улсын хэмжээнд шинэчлэгдэн байгуулагдсан Засгийн газрын зүгээс бие даасан Соёлын яамтай болж байгаа.  Ингэснээр соёлын салбарын асуудлуудад онцгойлон анхаарч бодлого шийдвэрүүд гарах юм. Нийслэлийн Засаг даргын  2020 оны 930 дугаар захирамжаар соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээж байгаа билээ.

 

Энэ аяны хүрээнд 24 цэгт өдөр бүр тодорхой цагт иргэдэд Соёл урлагаар үйлчилнэ. Энэ ажилд Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн их театр, Улсын драмын их театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Улсын филармон, Хүүхэлдэйн театр, Нийслэлийн цагдаагийн Сүлд чуулгын уран бүтээлчид бүтээлээ толилуулна. Үүнээс гадна музей, урлагийн тоглолт, номын сангийн зарим үйлчилгээг үзүүлэх юм байна. Нээлтийг “Сэрсэн тал” аялгуугаар эхлүүлж байлаа.

 

Соёлын сайд С.Чулуун уг аяныг нээж:

 

-24 жилийн дараа Соёлын яам дахин бий болсон. Энэ яам бол урлаг соёлынхны хүсэн хүлээсэн салбарынхны түшиг тулгууртай болж ажиллах яам юм. Үүний сацуу Монгол өв соёлоо эрхэмлэн хадгалж, хайрлан хамгаалж түгээн дэлгэрүүлэхийн эхлэл болсон ажил гэж хэллээ.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
СОЁЛ УРЛАГИЙГ ҮНЭХЭЭР ҮНЭГҮЙДҮҮЛЭХ ЮМ ДАА ГЭЖ... ТЭГЭЭД ГАДАА ТОГЛОЛОО ГЭЭД СОЁЛТОЙ БОЛЧИХ УУ? ЮУН Ч УЛААН ХИВС ДЭВСЭХ ДУРТАЙ ЮМ БЭ. ӨНГӨНИЙ БИЛЭГДЭЛ НЬ Ч УЛААН. УЛААН КОММУНИСТ ҮЗЭЛ ҮНЭРТЭЖ БАЙХ ЧИНЬ... УДАХГҮЙ ТЭГЭЭД УЛААН СОЁЛЫН ХУВЬСГАЛ ГЭХ ЮМ БАЙНА ДАА
2020-08-26