COVID-19: ОХУ Казахстанд вакцин нийлүүлнэ
2020-08-26

Оросын вакциныг Казахстанд нийлүүлэх хэлэлцээрт ОХУ, Казахстан гарын үсэг зурсан талаар Казахстаны Ерөнхий сайдын албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ. 

 

Энэ мэдээлэлд дурдсанаар, Казахстаны Засгийн газрын төлөөлөгчид Орост ажлын айлчлал хийсэн байна. Айлчлалын үеэр Оросын Сайд нарын танхимын төлөөлөгчидтэй уулзаж, коронавирусийн вакцин худалдан авах талаар ярилцжээ. 

 

Уулзалтын дүнгээр, туршилтын бүхий л үе шат дууссаны дараа "Спутник V" вакциныг нийлүүлэх тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сан болон "СК-Фармация" хоорондын харилцан ойлголцлын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эрсдлийн бүлэгт багтах казахстанчуудыг үнэ төлбөргүйгээр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулах бөгөөд энэ ажлыг клиникийн туршилтын бүхий л үе шат дууссаны дараа зохион байгуулах гэнэ.

 

COVID-19: Анхны вакцин буюу түүнийг "Спутник" хэмээсний учир

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин