COVID-19: Хятад шавжны эсээс гарган авсан вакцин туршина

img

Шавжны эс ашиглан гарган авсан коронавирусийн шинэ вакцины клиникийн туршилт хийх зөвшөөрлийг Хятадын эрх баригчид өгсөн талаар Синхуа агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, амьтан дээр туршихад дээрх бэлдмэл нь тарилга хийснээс дээд тал нь хоёр долоо хоногийн дараа COVID-19 вирусийн дархлааны хариу үйлдлийг организмд суулгаж байгаа нь батлагдсан байна. Энэ вакциныг вирусийн уураг ургуулах чадвартай шавжны эсийн өсөлтөд вирусийн генүүдийг хийх замаар гарган авчээ.

 

Энд дуулгахад, Хятад улсад коронавирусийн вакцины туршилтын шатыг өөр нэг вакцин давсан бөгөөд мэрэгч амьтад дээр хийсэн туршилтын үеэр энэхүү вакцин нь богино хугацаанд хүчтэй дархлаа үүсгэх боломжтой нь батлагдсан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Шавж???? Yu gesen ug we, yumig shawah shawardah gesen utgand heregledeg, ene setguulch nertei humuus heden jiliin bolovsroltoi bol? Шавж-шавьж
2020-08-26