COVID-19: АНУ Оросын вакцин боловсруулагчдыг хар жагсаалтад оруулжээ
2020-08-27

Дэлхий даяар тархсан цар тахлыг зогсоох, цаашлаад шинэ төрлийн коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх эм бэлдмэл гарган авахаар олон орон ажиллаж байгаа. Энэ дундаас ОХУ хамгийн түрүүнд вакцин гарган авснаа зарласан ч дэлхий нийтийн зүгээс эргэлзээ тээнэгэлзэлтэй тулгарсан юм. Учир нь "Спутник V" гэх нэртэй вакциныг Орост бүртгэн авсан ч клиникийн туршилтынх шат дуусаагүй, мөн НҮБ хүлээн зөвшөөрч бүртгээгүй байгаа. Гэсэн ч Филиппин, Беларусь зэрэг улс орнууд клиникийн гурав дахь шатыг улс орондоо явуулж, иргэд дээрээ Оросын вакциныг туршихад бэлэн гэдгээ зарласан юм. 

 

ОХУ-д вакцин гарган авсан гэдэгт хамгийн их эргэлзэж, мөн дутуу бүтээгдэхүүн гаргасан гэж шүүмжилж байсан улс нь АНУ. Америк зөвхөн шүүмжлээд зогсохгүй вакцин боловсруулагчдыг хар жагсаалтад оруулсан талаар Вести агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ коронавирусийн эсрэг Оросын вакцины туршилтын үр дүнг хүлээн авахгүй хэмээн Цагаан ордны захиргааны тэргүүн Марк Медоуз мэдэгджээ. Вашингтон эм бэлдмэлийн чанарын хяналтын стандартаа мөрдөнө, дүрэм журмыг тойрч гарахгүй хэмээн тэрбээр Politico-д өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

 

Түүнчлэн АНУ Оросын эрдэм шинжилгээ, судалгааны таван хүрээлэнгийн эсрэг хориг арга хэмжээ авсан талаарх мэдээлэл Америкийн Худалдааны яамны сайт дээр гарчээ. Хоригт өртсөн хүрээлэнгүүд дунд коронавирусээс сэргийлэх вакцин боловсруулах ажилд оролцсон Оросын Батлан хамгаалах яамны 48 дугаар Эрдэм шинжилгээ, судалгааны төв хүрээлэн багтсан байна. Худалдааны яамны мэдэгдэлд, хоригт орсон хүрээлэнгүүд химийн болон биологийн зэвсэг бүтээхэд оролцсон байж болзошгүй гэжээ. 

 

Хүрээлэнгүүдийн эсрэг тавьсан хориг нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын ашиг сонирхолд эрсдэл учруулах бараа бүтээгдэхүүнийг экспортлох, реэкспорт хийх, дамжуулахад хязгаарлалт тавьж байгаа юм.

 

Ийнхүү АНУ Оросын эсрэг хориг тавьсан нь "Вашингтон коронавирусээс сэргийлэх вакцин боловсруулахад ялагдал хүлээснээ заралж байгаа хэрэг Оросын Холбооны хурлын гишүүн Олег Морозов Вести агентлагт ярьжээ. Энэ нь Америкийн шинжлэх ухааны нэр хүндэд хохирол учруулахын дээр АНУ Оросын вакциныг барууны зах зээлд гаргахгүй байхыг хичээж байна хэмээн Олег Морозов мэдэгдсэн байна. 

 

Энд дуулгахад, наймдугаар сарын 11-ний өдөр ОХУ коронавирусийн вакцины түр бүртгэлийг баталгаажуулсан юм. Коронавирусийн халдвараас сэргийлэх дэлхийн анхны вакцин болсон энэ бэлдмэлийг Оросын Н.Ф.Гамалеягийн нэрэмжит тахал судлал, бичил биологийн  төвд боловсруулсан бөгөөд 1957 онд ЗХУ хөөргөсөн дэлхийн анхны хиймэл дагуулын нэр "Спутник V" хэмээн нэрлэжээ. 

 

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, эхний ээлжинд эмч, багш, ахмад настнууд гэсэн эрсдлийн бүлгийнхнийг вакцинжуулалтад хамруулах бол 10 дугаар сараас олон нийтийг дархлаажуулж эхлэх юм байна.

 

COVID-19: Анхны вакцин буюу түүнийг "Спутник" хэмээсний учир

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хятадын вакциныг хамгийн түрүүнд хар жагсаалтанд оруулах ёстой.
2020-08-28
Ч:
Энгийн зүйл: хүний амь насыг аврах вакциныг улс төржүүлж байгаа нь Монголын олон жил болж буй нөхцлийг харуулсан бодит жишээ. Шүүмжлэх биш, санаачлагатай байх, шийдвэр гаргах, ажиллаа сэтгэлээсээ хийж байж Монгол Улс хөгжих болно!
2020-08-27
Erdene:
АНУ боож үхэхээс наагуур байна. Сая НҮБ дээр Ираны эсрэшвг хориг тавих гээд ганцаардсан. Бас хийн хоолой барих гэлээ гээд Германд хориг тавьсан. Бүх холбоотон нь эсрэг санал өгсөн. Бусад орон, улс, Юу хэрэглэхийг Америк заах эрхгүй л баймаар.
2020-08-27
3 р шатны туршилтаа хийгээгүй байж бид түрүүлж гаргалаа гэж т1 тээд
2020-08-27
Зочин:
Адилхан оросууд бас ану-н вакциныг хар жагсаалтад оруулж ану-н хятадын вакцин хүн төрөлхтөнд тохирохгүй гээд хариу pr-чих адилдаа адил бөөн хар өрсөлдөөн атаархал бизнес
2020-08-27
irgen:
chi hol ochij uli yuch medehgui baij
2020-08-27
irgen:
shivshigiin ataarhuu baruuniihan
2020-08-27
3 jilyn daraa Covid vaccine geed baahan iluudel hognyyd garah ne dee..
2020-08-27
вести гэж тархи угаагч хэрэгслээс мэдээ аваад хэрэггүй ээ тэгээд ч тэр вакциныг нь авах гэж бгаа улсуудыг нь хараад бгаарай таарсан таар шуудайнууд
2020-08-27
irgen:
chi hol ochij uli yuch medehgui baij
Зочин:
Өрсөлдөөд сүйд болох нь дээ!
2020-08-27