А.Амбасэлмаа: Хоёр хүн эдгэрч, нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-08-27
Гэрэл зургийг MPA.mn

 

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 553 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 552 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэн нь энэ сарын 22-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 35 настай эрэгтэй хүн байгаа. 

 

Бусад шинжилгээг задалж хэлбэл,  энэ  сарын 07-нд  Токио-Улаанбаатар онгоцоор ирсэн 273 хүний шинжилгээ,  Алтанбулагийн боомтоор орж ирсэн  19 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 77 хүний шинжилгээ, Завхан аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээ, найман эмч, ажилчдын шинжилгээ, тандалтын зорилгоор авсан гурван хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа найман хүний шинжилгээ, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ, сувиллын ажиглалтад байгаа 11 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд байгаа 143 хүний давтан шинжилгээ  байна.

 

Сайн мэдээ хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувиллын ажиглалтад шилжлээ. Тухайн иргэд нь 24,32 настай эрэгтэй хүн байгаа.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 301 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 291 боллоо. Нийт эдгэрээд гарсан 291 хүний 33 нь сувиллын ажиглалт тандалтад байгаа бол 35 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 223 хүн байна.

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж  байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, найман хүний биеийн байдал хөнгөн, нэг  хүний биеийн байдал хүндэвтэр байна гэлээ. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
bks:
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, найман хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна гэлээ. 1 хүн нь хаачиваа?
2020-08-27