Б.Пүрэвдорж: Х.Нямбаатар аа, таны хуульд гараа дүрдэг явдал хэрээс хэтэрч байна
2020-08-27

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

 

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

 

-Энэ хуулийн төслийг ямар учиртай гэнэт оруулж ирж байна вэ?

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 

 

-Энэ хуулийн төсөл гэнэт  орж ирээгүй. Өнгөрсөн парламентаар өргөн барьж, УИХ хэлэлцэх гэж байтал Шүүхийн тухай хууль орж ирсэн. Шүүхийн тухай хууль батлагдсан тодорхой хугацаа орж байна. Ямар нэг агуулга, үзэл баримтлалаар энэ хуулийн төслийг оруулж ирээгүй. Иргэдийн маш олон маргаан үүсч, банк санхүүгийн байгууллагад хүндрэл үүсээд байна. Дээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг хоёр шүүгчээр хянан шийдвэрлүүлж 2400 хэргийг хянан шийдвэрлүүлэхээр болж байгаа.  Өдөрт 20 хэрэг шийдэж байгаа. 10000 хүний эрх ашиг хөндөгдөж байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

 

-Х.Нямбаатар гишүүн ээ, таны хуульд гараа дүрдэг явдал хэрээс хэтэрч байна. Та 2017 онд  хөөн хэлэлцэх хугацааг 5 жил болгож бууруулсан. Үүнээс чинь болоод нийтдээ 800 гаруй гэмт хэрэг хүчингүй болж, 1500 гэмт хэрэгтэн бидний дунд ял завшиж явж байгаа. Үүнийгээ засна гээд зассан. Гэтэл өнөөдөр хөөн хэлэлцэх хугацаагаар ял авсан хүн байхгүй. Та өнөөдөр энэ хуулийг буцааж засъя гэж шоудаад явж байна. Хууль өөрчилж улс төрийн оноо авах гэж байна. ҮАБЗ-өөр шүүгч нарыг сольё гэж байсан. Гэтэл одоо буруу юм байна гэж байна. Та хуульчийн нүдээр биш улстөрчийн нүдээр хуулийн төслийг оруулж ирж байна. Ийм байдлаар шүүх, хуулийн байгууллагын тогтолцоог битгий эвдээд бай.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Тиймээс төслийг хууль санаачлагчид буцаалаа.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Үхсэн нохой долой чиний Нямбаатар хууль мэднэ гэж...
2020-08-27
зочин:
Бодоод байхнээ нээрэн эргэж буцаад нэг тиймэрхүү юм болоод байсан шүү, им урхагтай байсан юм уу
2020-08-27
Зочин:
Нямбаатар Нямдорж хоёр бол нэг тэрэгний дугуйнууд буюу багш шавийн баридлагатай хүмүүс .Хуулийг 10% ч найдаж болохгүй,
2020-08-27
Зочин:
Хуульч хүн хуулиа мэдээд төсөл гардуулж байгаад атаархаад яахавдээ мангар минь!
2020-08-27
Үхсэн нохой долой чиний Нямбаатар хууль мэднэ гэж...