COVID-19: Буриадад хязгаарлалтын арга хэмжээг дахин нэг сараар сунгав
2020-08-27

Буриадад коронавирусийн дэгдэлттэй тэмцэх зорилгоор авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээг дахин нэг сараар сунгахаар болсон талаар Regnum агентлаг Буриадын шуурхай штабаас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. 

 

Хязгаарлалтын арга хэмжээний хүрээнд кинотеатр, шөнийн клуб, хүүхдийн тоглоомын төв, соёл амралтын хүрээлэнгийн тоглоомууд, салон, массаж, усан сан зэрэг олон нийт цуглах газрууд хаалттай байх аж. Түүнчлэн соёл, спорт, соён гэгээрүүлэх олон нийтийг хамарсан арга хэмжээг хориглосон хэвээр байх юм.

 

Мөн кафе, зоогийн газруудад тавигдах хязгаарлалт хэвээр үргэлжилж, эдгээр байгууллагууд 24 цаг хүртэл ажиллан, нэг ширээнд дөрвөөс дээш хүн суулгахгүй байх шаардлагуудыг баримталж ажиллана гэж Regnum агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Буриадад 5000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 50 хүн нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин