Оросын эрдэмтэд агаар дахь коронавирусийг илрүүлэх төхөөрөмж бүтээжээ
2020-08-27

Оросын С.А.Зверевийн нэрэмжит Красногорскийн үйлдвэрийн мэргэжилтнүүд агаар дахь вирус, бактери, хорт бодисыг илрүүлэх чадвартай төхөөрөмжийг "Армия -2020" форумын үеэр танилцуулсан талаар Комсомольская правда мэдээллээ. 

 

"Детектор-БИО" гэж нэрлэгдсэн энэхүү төхөөрөмжийг ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Н.Ф.Гамалеягийн нэрэмжит тахал судлал, бичиол биологийн эрдэм шинжилгээ, судалгааны төвтэй хамтран боловсруулсан. Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар агаарын сорьцыг автоматаар шинжлэхэд эмгэг үүсгэгчид болон бусад хүчин зүйлсийн бөөгнөрлөөс хамаарч 10-30 минут зарцуулагдана" хэмээн үйлдвэрийн ерөнхий захирал Александр Новиков өгүүлжээ. 

 

Илрүүлэгч төхөөрөмжийн тусламжтайгаар агаар дахь төрөл бүрийн эмгэг үүсгэгчдийг олох боломжтой тул биологийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ч ашиглагдагдах боломжтой аж.

 

Вирус илрүүлэгчийг улсын хяналт туршилтад оруулах ажил зургадугаар сард дууссан бөгөөд одоо бүртгүүлэн, гэрчилгээ авах шатандаа байгаа гэнэ. Мөн үйлдвэр энэ төхөөрөмжийг захиалагчийн хүссэн хэмжээгээр үйлдвэрлэхэд бэлэн гэж Новиков онцолжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Гайхалтай, энэ чинь тэгвэл эм, вакцинаас ч илүү ач холбогдолтой эд гарлаа шүү
2020-08-28
Зөв ойлгол доо. Яагаад ийи орк сэтгэхүйтэй юм бэ. Агаарт байдгийг бүгд мэддэг. Илрүүлж байгаа нь чухал. Энэ тоног төхөөрөмж бусад оронд ч бүтээгдвэл эмнэлэг, зах, дэлгүүр гэх мэт олон нийтийн газарт хэрэгтэй.
2020-08-28
Оросууд л агаарт вирус байдгийг мэддэг. Бусад орон мэддэггүй
2020-08-27