СЕХ-ны гишүүдийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэв
2020-08-28

 

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар СЕХ-ны гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа  юм. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Ж.Болдбаатар, гишүүн Батболд, Баатаржав нарыг чөлөөлж, ЦЕГ-ын дарга Ж.Болд, УИХ-ын Тамгын газрын  Хуульзүйн хэлстийн дарга н.Түвшинжаргал, УИХ-ын Тамгын газрын ажилтан Дэлгэрнаран, ҮАБЗ-ын ажилтан Д.Даваа-Очир нарыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-СЕХ хяналтын тооллогыг иргэдэд нээлттэй байхад анхаарч ажиллаарай. Санал тоолох автомат машины хугацаа дууссан шүү. Шинэчлээрэй. Та бүхэн орчин үеийн технологийг шинэчилэхэд анхаараарай. Гар утсаар яривал санал тоолох машин "Iphone 5"-тай дүйж байгаа шүү. Хэл ам, будилаан гаргаж болохгүй шүү. 

 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

 

-Би СЕХ-н ажиллаж байсан. 2002 оноос СЕХ Ажлын алба байгуулагдан ажилласан. Би СЕХ-ны нарийн бичгийн дарга байхдаа СЕХ-ны хуулийг боловсруулж байлаа.  Нэр дэвшиж орж ирж байгаа хүмүүсийг таньж байна. Бүгдэд амжилт хүсч байна. 

 

Гишүүд ийнхүү байр сууриа илэрхийлсний дараагаар санал хураалт явуулав. СЕХ-ны гишүүдийг чөлөөлж, томилохыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Sodnomtseteng ter boovoo orolddog MAH-iin ulaan lyicarchin Boldsaihantai hamt ogtsruulj buud.tednees bolj MAH olonhi bolj ene MONGOL mohol ruugee yvj bna.
2020-08-28