
Хүнсний дэлгүүр дээрэмдсэн ноцтой хэрэг өчигдөр гарчээ. Баянгол дүүргийн 6 дугаар хороонд орших “Тэмүүлэл” хүнсний дэлгүүрийн худалдагч 22 настай С-ийг найзтайгаа хамт ажлаа хийж байх үед 00:00 цагийн үед гаднаас 20-23 насны 165-180 см өндөртэй үл таних 4 залуу орж ирэн хутга тулган дээрэмдсэн байна.
Тэд Соёмбо, Болор, Хар Чингис, Алтан буудай зэрэг нийт 24 шил архи, Кент тамхи 10 ширхэг, Нокиа гар утас болон 16,000 төгрөг зэрэг эд зүйлийг дээрэмдэн авч зугтаасан байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ